Хуучин бүхнээ ардаа үлдээгээд
Шинэ ирээдүй минь намайг тэнд хүлээгээд
Сайхан ч бай муухай ч бай өнгөрсөн цаг хугацаа
Санаагаар болоогүй байж болно цаашдаа чухал цаг хугацаа
Өдөр болгон санаагаар болно гэж юу байхав дээ
Өрөөлөөс алдаагаа суралцаад бусдаас түрүүлж хөдөл
Өнгөрсөндөө баригдаад харамсаад сууна гэж юу байхав дээ
Өрөөлөөс алдаагаа суралцаад үргэлж урдана чи хөдөл
Шинэ бүхэн эхэндээ хэцүү байдаг тэгж байгаад л дасандаа
Шинчилэлт бүхэн хэцүү байдаг сайн сайханруу явж л байдаг
Боломж бололцоог бид үргэлж хайж л байдаг
Бусад залхуу гарууд үргэлж байрандаа
байж л байдаг
Хуучин бүхнээ ардаа үлдээгээд
Шинэ ирээдүй минь намайг тэнд хүлээгээд
Сайхан ч бай муухай ч бай өнгөрсөн цаг хугацаа
Санаагаар болоогүй байж болно цаашдаа чухал цаг хугацаа
Хэчнээн хэцүү байсан ч эргээд хархад өнгөрсөн цаг хугацаа
Хэчнээн ихээр хүссэн ч эргээд ирдэггүй өнгөрсөн хугацаа
Хожимдсон байж болно ахиад эхлэхэд алдах зүйл байхгүй
Хоосон хонохыг хүсэхгүй байвал чи залхуурах хэрэг байхгүй
Алдаж оносон зүйлдээ харамсаад байвал магадгүй ирээдүйг хараал ид чамд огт хэрэггүй
Аархаж онгирч болно гол нь энэ бүхэн чамд огт хэрэггүй
Амьдрал гэдэг тоглоом-онд орсон бол чи хөдлөхөөс өөр аргагүй